Нүдний иж бүрэн үзлэг · Торлог бүрхэвч ховхрох
Эхэндээ хөвөгч толбо·гэрэл гялбах мэт хөнгөн шинж тэмдэгээр илэрч болох тул
эрт илрүүлж, үзлэгт хамрагдах нь чухал.


Шинж тэмдэг гэнэт илрэх нь элбэг бөгөөд ердийнхөөс өөр харааны өөрчлөлт мэдрэгдэж болно.

Нүдний өмнө ялаа, цэг, утас мэт зүйл хөвж байгаа мэт
харагдана.

Нүдээ аних эсвэл харанхуй газар ч
гэрэл гялс хийх нь харагдаж болно.

Нүдний өмнө хөшиг эсвэл сүүдэр тусах мэт харааны талбарын нэг хэсэг халхлагдаж болно.
Торлог бүрхэвчинд үүссэн цоорхой эсвэл урагдлаар нүдний доторх шингэн торлог бүрхэвчийн доор нэвтэрснээр үүсч болно.
Нүдний алим уртсахын хэрээр
торлог бүрхэвч нимгэрч, ховхрох эрсдэл нэмэгдэж болно.
Шилэнцэр биет өөрчлөгдөж, торлог бүрхэвчээс салах явцад торлог бүрхэвчийн цоорхой үүсч болно.
Хүчтэй цохилтоос
торлог бүрхэвч гэмтэх эсвэл
цоорхой үүсч болно.
Зарим нүдний мэс заслын дараа
торлог бүрхэвч ховхрох эрсдэл нэмэгдэж болох тул
торлог бүрхэвчээ тогтмол шалгуулах шаардлагатай.
Зөвхөн шинж тэмдгээр дүгнэхэд хэцүү тул торлог бүрхэвчийн хүрээ, бүтэц, цоорхой болон гэмтэл байгаа эсэхийг иж бүрэн шалгана.
0104
Торлог бүрхэвчийн байдал, гэмтлийн хүрээ, явцын түвшнээс хамааран тохирох эмчилгээний аргыг сонгоно.


Цоорхой эсвэл урагдал илэрсэн бол
эргэн тойрныг лазераар бүлэгнүүлж, торлог бүрхэвч ховхрохоос сэргийлнэ.


Торлог бүрхэвч ховхорсон бол шилэнцэр биетийг авч
торлог бүрхэвчийг анхны байрлалд нь наах мэс засал хийж болно.


Нүдний алимны гадна талд силикон тууз зэргийг ашиглан
цоорхойн хэсгийг тулж, торлог бүрхэвчийг байранд нь наах мэс заслын арга юм.
Торлог бүрхэвчийн байдал, гэмтлийн хүрээг нарийвчлан шалгасны дараа нүдний байдалд тохирох эмчилгээний аргыг сонгоно.